2019.09.30
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
УИХ-ын гишүүн С.Бямбацогт шахмал түлштэй холбоотой асуулга тавьжээ
УИХ-ын гишүүн С.Бямбацогт сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, нөөц, чанар, хүртээмж, түгээлт, хэрэглээтэй холбоотой олон асуулт, асуудлууд гарсаар байгаатай холбогдуулан Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд хандан асуулга тавьжээ.
Тэрбээр асуулгадаа “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын гэр хороололд 220 мянга орчим айл өрх байгаа бөгөөд жилд дунджаар 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Түүхий нүүрсний хэрэглээг бүрэн халснаар жилд 600 мянган тонн шахмал түлш хэрэглэх тооцоо гарсан ба үүний үр дүнд утаа, агаарын бохирдол 50 хувиар буурна гэж үзэж байгаа.
Иймд УИХ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд дараах асуулгыг тавьж байна. Үүнд:
- “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан түлшний үйлдвэрийн хүчин чадал, төлөвлөсөн норм, төлөвлөгөөний дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж чадаж байгаа эсэх, хэрхэн нөөцөлж, хадгалж байгаа талаар;
- Хувийн хэвшлийн шахмал түлшний үйлдвэрүүдийг дэмжиж, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрхэн анхаарч байгаа;
- Сайжруулсан шахмал түлшийг иргэдэд ямар үнэ өртөгөөр, хаана, хэрхэн түгээн борлуулж байгаа;
- 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ахуйн зориулалтаар хэрэглэх түүхий нүүрс оруулахгүй байх, айл өрхүүдийн түүхий нүүрсний хэрэглээг хориглох шийдвэрийн хэрэгжилт, түүнд хэрхэн хяналт тавьж, ямар арга хэмжээ авч буй талаар;
- Нийслэлд буй 3 мянга орчим нам даралтын зуухыг сайжруулсан шахмал түлшээр хэрхэн хангах талаар;
- Сайжруулсан шахмал түлшийг агаарын бохирдол ихтэй бусад аймаг, орон нутагт үйлдвэрлэх, түгээх, хэрэглээнд нэвтрүүлэх нөөц боломж байгаа эсэх, энэ талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого, төлөвлөлтийн талаар;
- Олон нийтийн дунд сайжруулсан шахмал түлш илч багатай, утаа тортог ихтэй, чанаргүй байна гэсэн санал гомдол гарч, энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй мэдээлэл хэр бодитой эсэх;
- Хуурамч шахмал түлш үйлдвэрлэж иргэдийг хохироосон гэмт үйлдэлд ямар хариуцлага тооцсон, иргэдэд энэ талаарх сэрэмжлүүлэг мэдээллийг хэрхэн өгч байгаа талаар тодорхой дэлгэрэнгүй хариулт ирүүлж, энэхүү асуулгын хариуг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг хүссэн байна.
ШИНЭ МЭДЭЭ
Ховд нутгийнхан Алтан арслангаа гардууллаа
2014.12.26
С.Бямбацогт: АН итгэл эвдлээ
2014.12.22
Эмэгтэйчүүд нийгмээ өөрчилж чадна гэв
2014.12.16
МАН тулган шаардалтад орсон гэв
2014.12.08
МАН Удирдах зөвлөлийн хурал зарлалаа
2014.12.05
Монгол ардын нам баярын хурлаа хийлээ
2014.11.27
МАН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулав
2014.11.24
С.Бямбацогт: ЭЗ хямарсныг хүлээн зөвшөөрлөө
2014.11.21