МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ХХААХҮЯ, БХЯ “Иргэн танд зөвлөе” өдөрлөг зохион байгууллаа
2019.09.25
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

ХХААХҮЯ, БХЯ “Иргэн танд зөвлөе” өдөрлөг зохион байгууллаа

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Батлан хамгаалахын яамны “Иргэн танд зөвлөе” өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Энэхүү өдөрлөгийн нээлтэд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Дэд сайд Ж.Сауле, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тэргүүтэй албан байгууллага, аж ахуй нэгжийн төлөөлөл, иргэд оролцлоо.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас салбарын бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа, хууль эрхзүйн, тусгай зөвшөөрөл,  түүнд тавигдах шаардлагуудын талаар мэдээлэл зөвлөгөө өгөх, санал хүсэлт хүлээн авах ажлыг зохион байгууллаа.

“Иргэн танд зөвлөе” энэ удаагийн өдөрлөгт Мал эмнэлгийн ерөнхий газар, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа, Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын Бүсийн захиргаа, Малын удмын сангийн Үндэсний төв, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв, Хөдөө аж ахуйн бирж оролцож иргэдэд үйл ажиллагаагаа танилцуулж, зөвлөгөө мэдээлэл өгсөн юм.

Мөн  өдөрлөгийн үеэр ноос, ноолуур, арьсан бүтээгдэхүүний үзүүлбэр, цайны ёслол болсон юм.

 

Батлан хамгаалахын яамнаас Цэргийн дуу бүжгийн чуулгын найрал дуу, Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн үзүүлэх тоглолт, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн жагсаалын үзүүлэх тоглолт, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн гардан тулааны үзүүлэх тоглолт, Алдар спорт хороо тамирчдын үзүүлбэрийг зохион байгууллаа.

ШИНЭ МЭДЭЭ