"ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЪЯ" зөвлөгөөн таван суманд амжилттай зохион байгуулагдлаа
2019.09.25
Орон нутгийн хөгжил

"ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЪЯ" зөвлөгөөн таван суманд амжилттай зохион байгуулагдлаа

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймгийн ЗДТГ, ХХААГ, МЭГ, ОБГ, ХХҮГ, НДХ-тэй хамтарч Алтай, Буянт, Манхан, Мөст, Үенч суманд малчдын зөвлөгөөн зохион байгууллаа.

Ирэх өвлийг сүрэг тарган мал мэнд давахын тулд малчид болоод сум орон нутаг бэлтгэлээ хэрхэн базаах, юун дээр анхаарах талаар зөвлөлдөж зөвлөмж гаргасан байна.

Мөн үеэр дээрх 5 сумын хонин сүргийн бүтцийг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх үүднээс Дорнодын Сэргэлэн сумаас авчирч Алтай суманд нутагшуулсан үзэмчин үүлдрийн илүү нугаламт 400 хуцыг малчдад гэрээгээр өгөх ажлыг зохион байгуулжээ.

Гойд ашиг шимт шилмэл мал болон шилдэг цагаан идээ, сур суран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг шалгаруулж хийсэн ажлын тайлан, хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулж малчдынхаа үг саналыг сонссон байна.

Хамгийн гол нь өвлөөс урьтаж хэрэгтэй мэдээлэл өгч, өөр хоорондоо туршлага солилцох боломжоор хангасанд малчид маань тун сэтгэл хангалуун байна.

ШИНЭ МЭДЭЭ