МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Баянгол сум цэвэрлэх байгууламжтай болно
2019.09.19
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Баянгол сум цэвэрлэх байгууламжтай болно

Өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тойргийнхоо сумдад ажиллалаа.

Өвөрхангай аймгийн Баянгол сум Азийн хөгжлийн банкны 800 сая төгрөгийн санхүүжилтээр цэвэрлэх байгууламжтай болж байгаа бөгөөд ирэх сарын дунд гэхэд шугам сүлжээний ажил дуусч сумын төвийн сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв зэрэг төсөвт байгууллагуудыг холбон хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ тухай ажил гүйцэтгэгч “Комфорт импэкс” компанийн инженер ярьсан юм.

Орон нутгийн онцлогоос шалтгаалж Цэвэрлэх байгууламжийн бүтцэд цэвэр усны даралтат цамхаг буюу усан сан байгуулах нэн шаардлагатай байгаа юм. Тиймээс усан сан барих хөрөнгийг ирэх оны улсын төсөвт тусгахад анхаарч байгаа бөгөөд ингэснээр сумын төвийн бүх байгууллага цэвэр бохир усны шугамд бүрэн холбогдох төдийгүй айл өрхийг ч хангах боломжтой болох юм.

ШИНЭ МЭДЭЭ