2019.09.12
Эдийн засаг, Худалдаа
Д.Сарангэрэл: 12-р хорооны иргэдэд үзүүлэх ач холбогдлын талаар тодруулахыг хүсэж байна
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.09.12/ хуралдаанаар Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газар хооронд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрт заасан Сонгино дахь “Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэлийн төслийн төсөвт өртгийг 25 сая ам.доллараас 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлэхээр хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр шийдвэрлэсэн аж.
Байнгын хорооны гишүүд төсөлтэй холбогдуулан асуулт асууж үзэл бодлоо илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл
“Био-комбинат” 1973 оноос хойш дорвитой өөрчлөлт шинэчлэлт хийгээгүй. Энэ төслийг хэрэгжүүлэхээр сангийн яам маань шуурхай ажиллаж ЭЗБХ-гоор хэлэлцүүлж байгаад талархаж байна. Төсөл хэрэгжсэнээр Нийслэлийн алслагдсан хороо буюу 12-р хорооны иргэдэд үзүүлэх ач холбогдлын талаар тодруулахыг хүсэж байна.
Анх яригдаж байхад иж бүрэн шинэчлэл хийгдсэнээр малын эмийг дотооддоо үйлдвэрлэх ба тэнд оршин суудаг иргэд ажлын байраар хангагдах боломжтой гэж байсан мөн дулаан бохир цэвэр болон дэд бүтэц иргэдэд ээлтэйгээр бий болно гэж байсан энэ талаар тодруулахыг хүсэж байна.
25 сая доллароор байшин барила барих байсан энэ төслийг улс орны эдийн засаг ялангуяа мал аж ахуйд ач холбогдолтой байхаар шинэчлэн хийх гэж байгаад Сангийн яамндаа баярлалаа. Бидний гол хүнс мах мал эрүүл байна гэдэг бид эрүүл байна гэсэн үг. Биокомбинат 3 дахь шатлалын лабораторитой болсноор олон талын ач холбогдолтой.
ШИНЭ МЭДЭЭ
БОАЖЯ 2020 оны онцлох ажлаа тайлагнаж байна
2020.12.30