2019.09.04
Хууль, эрх зүй
Х.Нямбаатар: Хот тосгодод засаг захиргаа нутаг дэвсгэрийн зарим чиг үүргийг нь өгөх хэрэгтэй
УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.04) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.
Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар 57,2т зааснаар "Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох" гэсэн төслийн заалтаар гишүүд санал хэлж байна.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
Үндсэн хуульд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтүүд дээр ач холбогдол өндөртэй заалтын нэг. Бид сүүлийн 28 жил улсын төсвийг зөвхөн засаг захиргаа нутаг дэвсгэрийн чиг үүрэгт нь хувиарлаж ирсэн. Хүн амын төвлөрөл бөөгнөрөл үүссэн хот тосгодод хот нийтийн аж ахуйг эрхлэхэд нь огтоос төсөв хувиарлаж байгаагүй. Дээр нь засаг захиргаа нутаг дэвсгэрийн зарим чиг үүргийг нь шилжүүлж өгөөгүй.
Өнөөдөр 330 сумын төв хүн амын төвлөрөл үүссэн хэрнээ хот нийтийн үйл ажиллагаа явуулах чиш үүрэггүй төсөвгүй. Цаашид бид бусад суурин соёл иргэншилтэй орны жишгээр хөгжьё гэвэл хот тосгодод тодорхой эрх мэдлийг шилжүүлэх засаг захиргаа нутаг дэвсгэрийн зарим чиг үүргийг өгөх хэрэгтэй.
ШИНЭ МЭДЭЭ
УИХ-ын гишүүдийн Шинэ жилийн мэндчилгээ
2019.12.31