2019.09.04
Гадаад харилцаа
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар И.И.Сечинтэй уулзав
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын ОХУ-ын Роснефть компанийн ерөнхийлөгч И.И.Сечинтэй 2019 оны энэ сарын 3-ны өдөр уулзлаа.
Энэ үеэр сайд Д.Сумъяабазар Халх голын ялалтын түүхт 80 жилийн ойг Орос Монголын тал хамтран амжилттай зохион байгуулж байна. Тэртээх 80 жилийн өмнө манай улсад ахан дүүсийн барилдлагаар тус болж, Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсанд Орос гүрэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийлж цаг үеийн асуудлаар санал солилцов.
Уг уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааг улам өргөжүүлж Монгол Улсын Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл мөн Хөшигийн Хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг онгоцны түлшээр тогтвортой хангах асуудлаар санал солилцсон. Үүнээс гадна Монгол Улсын геологи, уул уурхайн салбарт тэр дотроо газрын тосны эрэл хайгуулын чиглэлээр Роснефт компани хамтран ажиллах, туслалцаа үзүүлэх боломжтой талаар саналаа илэрхийллээ.
ШИНЭ МЭДЭЭ
УИХ-ын гишүүдийн Шинэ жилийн мэндчилгээ
2019.12.31
Өнөөдөр бол Монголын Уурхайчдын баярын өдөр
2019.12.25