МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Богд сум шинэ сургуулийнхаа нээлтийн туузыг хайчлав
2019.09.04
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Богд сум шинэ сургуулийнхаа нээлтийн туузыг хайчлав

УИХ-ын гишүүн С.Чинзориг өнгөрсөн амралтын өдрүүдэд тойрогтоо ажиллаж Өвөрхангай аймгийн Богд сумын шинэ сургуулийн нээлтийн ёслолд оролцож, хоёр цэцэрлэгээр орж багш нартай уулзсан байна.

Богдын хувьд өнгөрсөн он их бүтээн байгуулалт өрнөсөн, боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалтууд хийгдсэн жил байсан.  Учир нь 2018 онд улсын төсөвт 320 хүүхдийн сургууль, 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих хөрөнгийг батлуулж ажил нь эхэлснээр өнгөрсөн өвөл цэцэрлэгийн барилгаа ашиглалтад хүлээн авсан. 320 хүүхдийн хичээлийн байр, урлаг болон спорт заал бүхий цогцолбор барилгыг улсын комисс хүлээн авснаар Богдын хүүхдүүд шинэ хичээлийн жилээ шинэ байрандаа эхлэх боломжтой болсон юм.

Тус сум 5600 гаруй хүн амтай бөгөөд ерөнхий боловсролын сургуульд 1000 гаруй хүүхэд суралцаж хичээлийн байр, анги танхим хүрэлцэхгүй, нэг ангид хэт олон хүүхэд суралцдаг зэрэг хүндрэлтэй байгааг намайг очих бүрт ярьдаг байсан. Энэ бүхэн шинэ сургуультай болсноор шийдэгдэж байгаад багш нар, эцэг эхчүүд, сурагч хүүхдүүд бүгд баяртай байна билээ.

Хуучин сургуулийн барилга хуучирч муудсан, тааз, шал нь мөөгөнцөртсөн, сурагчийн ширээ сандал эвдэрсэн зэрэг хүндрэлүүд байгааг шийдвэрлэхэд анхаарч ажиллах шаардлага байгаа.

ШИНЭ МЭДЭЭ