МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.08.31
Хууль, эрх зүй

С.Чинзориг: Гишүүний хууль санаачлах эрхэд хүрээ хязгаар тогтоох шаардлага байхгүй

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.08.30) үдээс хойших нэгдсэн хуралдаан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой саналын томьёоллуудын санал хураалтаар үргэлжиллээ.

Ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төрийн санхүү, зээл, албан татвар, улсын төсвийг хэлэлцэж батлах, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэхтэй холбогдсон төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг

Бүлэг дээр нэлээд ярьж байгаад олонхын санал аваад явчихсан ойлголтын  зөрүүтэй санал. Улсын их хурлын гишүүн бол иргэд сонгогчдын төлөөлөл. Үндсэн үүрэг нь орон нутгийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлж хөгжлийн бодлогод тусгах, иргэдийн өмнө байгаа  шийдвэрлэвэл зохих асуудлыг тодорхойлж  хууль санаачилж их хурлаар батлуулах ёстой.

Нөгөө талаас Их хурал хууль тогтоох дээд байгууллага тэгээд иргэдийн төлөөлөл болсон гишүүний энэ хууль санаачилж батлуулах асуудлыг хөгжлийн бодлогод тусгуулах эрхийг хааж байгаа юм шиг ийм санал. Энэ бол тийм ч зөв санал биш гэж би үзэж байна. Хууль санаачлахад тэрийг батлах уу гэдэг их хурлын шийдэх асуудал учраас заавал гишүүний хууль санаачлах эрхийг хүрээ хязгаар тогтоох шаардлага байхгүй гэж бодож байна.

ШИНЭ МЭДЭЭ