2019.08.30
Хууль, эрх зүй

С.Бямбацогт: Энэ хэсгийг органик хуульдаа оруулах боломжтой учраас дэмжигдээгүй

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.08.30/  нэгдсэн хуралдаан 80,3 хувийн ирцтэйгээр дөнгөж сая эхэллээ.  Чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж хийнэ.

Өчигдрийн үдээс хойших хуралдаанаар намын дотоод зохион байгуулалт, намын үйл ажиллагааны журам, санхүүжилттэй холбоотой заалтуудаар мөн парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой саналын томьёоллуудаар  тус бүр  санал хураалт явуулсан. Санал хураалт үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

"Энэ санал 28.3-т нэмэх гэж орсон байгаа. 62 гишүүний өргөн барьсан төсөлд орж ирсэн. Гэхдээ энэ заалтыг хэт их шүүх эрх мэдэлд халдаж, хуулийн нугалаа завхрал гарах магадлалтай гэж гишүүд үзсэн учраас хасч, органик хуульд оруулж өгье гэж санал гаргасан. Энэ санал дэмжигдээгүй тохиолдолд саналыг хасах гэсэн саналыг Г.Тэмүүлэн, Ш.Раднаасэд нарын гишүүд гаргасан. Үүнийг ажлын хэсэг болон ТББХ дэмжсэн. Тиймээс энэ саналаар санал хураах шаардлагагүй гэж үзэж байна."

ШИНЭ МЭДЭЭ