“Тээвэрчдийн хотхон”-ы барилга угсралтын ажил 65 хувьтай байна
2019.08.14
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

“Тээвэрчдийн хотхон”-ы барилга угсралтын ажил 65 хувьтай байна

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар Өмнөговь аймагт ажиллаж, “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх тухай” Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаас гаргасан 01 тоот албан даалгаврын биелэлтийг шалгалаа.

Энэхүү тогтоол, шийдвэрийн хэрэгжилт одоогоор 50 гаруй хувьтай байгаа бөгөөд томилолтын тайлан мэдээг нэгтгэж, дүгнэлтийг Б.Энх-Амгалан сайд Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтов.

Засгийн газрын албан даалгаврын хүрээнд Таван толгой уурхайн ойролцоо баригдаж буй эмнэлэг, халуун ус зэрэг нийгмийн бүх төрлийн үйлчилгээ бүхий “Тээвэрчдийн хотхон”-ы барилга угсралтын ажил 65 хувьтай байна.

Гүйцэтгэгч талын мэдээлснээр ирэх есдүгээр сард ашиглалтад оруулахаар шаргуу ажиллаж байгаа аж. Харин Гашуун сухайт боомтын ойролцоо 2500 авто машины багтаамжтай “Тайван зогсоол” баригдаж байгаа ба ажлын явц 30 хувийн гүйцэтгэлтэй байна.

Эдгээр бүтээн байгуулалтууд ашиглалтад орсноор нүүрс тээврийн замд ажиллаж буй 14 мянган жолоочийн эрүүл, аюулгүй орчинд, ая тухтай ажиллах нөхцөл тодорхой хэмжээгээр бүрдэх юм.  

ШИНЭ МЭДЭЭ