"Зуслангийн нэг өдөр" өргөн дэлгэр боллоо
2019.08.05
Орон нутгийн хөгжил

"Зуслангийн нэг өдөр" өргөн дэлгэр боллоо

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын Ажлын албанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ЗУСЛАНГИЙН НЭГ ӨДӨР” өдөрлөг энэ жил Ховд аймгийн МАНХАН, МӨСТ, АЛТАЙ, ҮЕНЧ, БУЯНТ суманд боллоо.

Дээрх 5 сумын алслагдсан 11 багийн 6000 гаруй иргэн, хүүхэд багачууд уг өдөрлөгт хамрагдсан байна.

"Зуслангийн нэг өдөр" өдөрлөгийн үеэр Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, ТТАХНЭ, Ховд аймгийн БОЭТ-ийн эмч нарын баг иргэдэд эхо, рентген, дотор, элэг, цөс, ходоод, гэмтэл, цусны шинжилгээ, лаборатори гээд эрүүл мэндийн нарийвчилсан үзлэг, оношилгоо, шинжилгээ хийж, тусламж үйлчилгээ үзүүллээ.

Энэ үеэр хэд хэдэн хавдрын тохиолдлыг эрт илрүүлж, оройтохоос нь өмнө эмчлүүлэх боломж олгон эрдэнэт хүний амь аварсан байна. Мөн ДБЭТ, ХЦДБЧ, аймгийн ХДТ-ын уран бүтээлчид уран бүтээлээрээ бэлэг барьлаа.

Үс засах, зураг дарах үйлчилгээ, кино үзвэр, хөдөлмөр халамж, иргэний бүртгэлийн үйлчилгээ үзүүлсэнд тэр бүр төв орж чаддаггүй хөдөөгийн иргэд туйлын баяртай байлаа.

“ЗУСЛАНГИЙН НЭГ ӨДӨР” өдөрлөгт өнгөрөгч жилийнхээс 2 дахин олон хүн оролцсон нь нүдээ олсон, хүнд хэрэгтэй ажил болжээ гэдгийг харууллаа. Эргэх дөрвөн цагт ээлж солиогүй буянт малаа дагасан малчин түмний сэтгэл амгалан, амьдрал жаргалтай байх болтугай.

ШИНЭ МЭДЭЭ