2019.07.17
Хууль, эрх зүй
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн “Сургагч багш” нарыг бэлдэж байна
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдэд шуурхай танилцуулж, мэдээллээр хангах зорилгоор “Сургагч багш” нарыг бэлдэж байна.
Энэ сарын 16-ны өдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Тамгын газар хамтран “Сургагч багш" нарыг бэлтгэх онлайн сургалт зохион байгууллаа.
Сургалтад аймаг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга, аймаг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга нар, сумдын хуулийн мэргэжилтэн, дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга нар хамрагдсан юм.