МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Дорноговь аймгийн Сайншанд, Эрдэнэ, Өргөн суманд ажиллалаа
2019.06.07
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Дорноговь аймгийн Сайншанд, Эрдэнэ, Өргөн суманд ажиллалаа

УИХ-ын гишүүзн Б.Дэлгэрсайхан 2019 оны 6 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллаж, Өргөн, Эрдэнэ сумдын ард иргэдтэй аймгийн Засаг даргын хамт уулзалт зохион байгууллаа. 

Энэ үеэр төр засгаас авч хэрэгжүүлж буй бодлого, батлагдсан болон хэлэлцэгдэж буй хуулиудын талаар, 2019 онд улсын болон орон нутгийн төсвөөр орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл өгч, ард иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, газар дээр нь шийдвэрлэлээ. 

Уулзалтын үеэр ард иргэдийн судалгааны дагуу Нутгийн зөвлөлийн санхүүжилтээр:

Өргөн суманд:

  • - Соёлын төв ордонд -Ямаха хөгжим зэмсэг
  • - Цэцэрлэгт -Хүүхдийн тоглоомууд
  • - Эрүүл мэндийн төвд -НР Ноутбуук
  • - Баяр наадмын ойн арга хэмжээнд -10 сая төгрөг


Эрдэнэ суманд:

  • -Цэцэрлэгт -Ямаха хөгжим зэмсэг, хивс 3*5, хүүхдийн тоглоомууд

Эрүүл мэндийн төвд -мэргэжлимйн оношилгоо, эмчилгээний техник технологийг нэвтрүүлэхэд шаардлагатай эмнэлгийн 3 тоног төхөөрөмж

  • -Зорилтот бүлгийн 3 айл өрхөд -5 ханатай 3 гэр
  • - Баяр наадмын ойн арга хэмжээнд -10 сая төгрөг тус тус дэмжлэг үзүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ