2019.05.30
Эрчим хүч

С.Бямбацогт: Усан цахилгаан станц дээр бодлогын дэмжлэг хэрэгтэй

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.30/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар, Д.Мурат, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нарын гишүүнээс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.


Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт усан цахилгаан станцын үнийн бодлогын асуудлаар асуулт асуулаа. 

С.бямбацогт

Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих ёстой байхаа. Дэлхий нийтийн чиг хандлага ч ийм байна. Харин Ц.Даваасүрэн сайдын хэлсэнчлэн бодлогын алдааг засаад явах ёстой. 

Зөвхөн Сахарын элчин цөлийн нарны нөөцийн 8% ашиглахад дэлхийг эрчим хүчээр бүрэн хангаж болох тооцоо хийчихсэн. Greenland-ийн салхины 25% -ийг ашиглахад дэлхийг эрчим хүчээр бүрэн хангаж болох тооцоо хийчихсэн. Латин Америкийн улс орнуудад 1кВт эрчим хүний өөрийн өртөг 1 цент болчихсон. Ингээд дэлхий нийт сэргээгдэх эрчим хүч хамгийн бага өртөгтэй, хамгийн найдвартай, ирээдүйд хамгийн хэрэгтэй юм байна гэдэг хандлага явж байна. Харин бид нар зохицуулж чадаагүйгээсээ болоод хязгаарлах тухай яриад байна. Үүнийг та бүхэн бодож үзээч ээ. Латин Америкт 1 цент байхад манайд дэмжих тариф гээд 15-18 байгаа юм?.

Дөргөний цахилгаан станцын 1кВт-ын өртөг 1,4 цент байна. Өнөөдөр бид Усан цахилгаан станцыг дэмжих тариф бий болгож болохгүй гэж? Усан цахилгаан станц наргүй болно, салхигүй болно гэж байхгүй, дэрээс нь нарны цахилгаан станцаас 10 дахин хямд, хамгийн бага зардлаар эрчим хүч үйлдвэрлэж байна. 

ШИНЭ МЭДЭЭ