МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхдээ улс орнууд өөрийн үнэлгээний арга зүйг ашиглаж буй туршлагаасаа хуваалцлаа
2019.05.27
Гадаад харилцаа

Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхдээ улс орнууд өөрийн үнэлгээний арга зүйг ашиглаж буй туршлагаасаа хуваалцлаа

Төрийн ордонд өнөөдөр (2019.05.27)  эхэлсэн Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон улсын парламентын холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы нэгдүгээр хуралдаан боллоо.

Нэгдүгээр хуралдаанаар Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр парламентын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцсэн.

Нэгдүгээр хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Олон улсын парламентын холбооны Энх тайван, аюулгүй байдлын байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Оюундарь даргалж,  Олон улсын парламентын холбооны Олон улсын хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагч Александра Благожевич, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Фижи дэх Номхон далайн газрын Үр дүнтэй засаглалын багийн ахлагч бөгөөд Парламентын хөгжлийн мэргэжилтэн Дифан Жонес,  Вануату Улсын парламентын гишүүн Жимми Нипо нар илтгэл тавилаа.

Александра Благожевич илтгэлдээ, “Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд одоогоор аль ч улс орон бүрэн дүүрэн амжилт гаргаагүй. Улс орнуудад нөхцөл байдлаас шалтгаалж харилцан адилгүй хэрэгжиж байна. Тодорхой ахиц дэвшил гаргахын тулд хэрэгжилтэд илүү нарийвчилсан үнэлгээг цаашид хийх шаардлагатай. Тиймээс Олон улсын парламентын холбооны зүгээс хэрэгжилтэд хяналт тавих өөрийн үнэлгээний арга зүйг боловсруулсан. Улс орон бүр энэхүү арга зүйг ашиглаж, манай улс Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд бусад орнуудаас хаахна явна вэ гэдгээ мэдэж, цаашид оновчтой хийх ажлаа тодорхойлох боломжтой”  хэмээн ярилаа.

Тэрбээр мөн парламентын гишүүдийн дунд явуулсан парламентын гишүүд Тогтвортой хөгжлийн зорилгын талаар хэр сайн мэдээлэлтэй байдаг талаарх судалгааны дүнг сонирхууллаа. Судалгаагаар улс орнуудын парламентын гишүүдийн зарим нь Тогтвортой хөгжлийн зорилгыг сайн мэдэж, хэрэгжүүлэхийг чухалчилж байхад тодорхой хэсэг нь мэдэхгүй, мэдээлэлгүй хэвээр байгаа нь харагдаж буйг дурьдлаа. Түүнчлэн, жирийн иргэдийн дунд ч Тогтвортой хөгжлийн зорилгыг биелүүлэхтэй холбоотой ойлголт сул байгааг тэмдэглэв.

Улс орнуудын парламент Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэйг хатагтай Александра Благожевич тэмдэглээд, парламентынхаа бүтэцд Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх нэгж бий болгон, үр дүнтэй үйл ажиллагаа явуулах нь чухал гэдгийг онцлов. Тэрбээр Монгол Улсын парламент Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороог байгуулан ажиллаж байгаа талаар болон Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг үнэлэх сайн дурын тайлангаа НҮБ-д танилцуулах гэж буй талаар танилцуулав.

Хэлэлцэж байгаа асуудлаар үргэлжлүүлэн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Монгол Улс, Бүгд Найрамдах Индонез Улс, Исламын бүгд найрамдах улс, Камбожийн хаант улсын төлөөлөгчид үг хэллээ.

Төлөөлөгчид хэлсэн үгэндээ парламентууд Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг дэмжиж, хяналт тавьж, гүйцэтгэх засаглалтайгаа хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар болон Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд бэлтгэлтэй байна уу гэдгийг үнэлж, дүгнэхийн тулд Олон улсын парламентын холбооны өөрийгөө үнэлэх аргыг ашигласан тухай туршлагаасаа хуваалцсан.  

Үүний зэрэгцээ Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон улсын парламентын холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганыг амжилттай зохион байгуулж буй Монгол Улсын Их Хурал, Олон улсын парламентын холбоонд болон  найрсгаар зочлон, хүлээж авсан Монгол Улсын Засгийн газарт талархлаа илэрхийллээ. 

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын асуудлаарх дэд хорооны дарга А.Ундраа Монгол Улсын зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, туршлагаас хуваалцан үг хэлснийг  зарим орнуудын төлөөлөгчид сайшаан хүлээн авч, туршлагаас нь суралцах болно гэдгээ тэмдэглэж байв.  

Нэгдүгээр хуралдааны төгсгөлд хурал даргалагч Улсын Их Хурлын гишүүн, Олон улсын парламентын холбооны Энх тайван, аюулгүй байдлын байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Оюундарь хуралдааныг дүгнэж байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ илтгэл тавьсан, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон төлөөлөгчдөд талархлаа илэрхийлэв.

Чуулганы хоёрдугаар хуралдаан үргэлжилж байна.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0086
Controller Execution Time ( User Module / Page )  0.4092
Total Execution Time  0.4178
  GET DATA  
$_GET['id']   10562
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,766,560 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/61206
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0005   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10562' 
0.0003   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10562' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 10562 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '10562'
ORDER BY `sortasc 
0.0002   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '10562' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 10562 ORDER BY sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '10562' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '61206' 
0.3883   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 10562 OR `map`.`user_id` = 10562) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)