2019.05.27
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ховдын спорт наадамд 1500 гаруй тамирчин оролцлоо

Буянт-Ухаа спорт цогцолборт Ховд аймгийн нутгийн зөвлөлөөс байгуулсан 10 дахь удаагийн спорт наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, тус аймгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт үг хэлж наадмын үйл ажиллагааг нээсэн юм. Тэрээр “Энэ наадмыг Улаанбаатар хотод болон Ховд аймагт ажиллаж, амьдарч байгаа иргэдийг нэгтгэх, уулзуулах,спортоор хичээллүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь туслах зорилгоор зохион байгуулдаг. Энэ удаагийн наадамд Ховд аймгийн 15 сумын 1500 гаруй тамирчин 47 баг болж оролцож байна” гэсэн юм. Өмнөх наадамд тамирчид оролцох спортын төрөлдөө баг бүрдүүлдэг байсан. Харин энэ наадамд гурван насны ангилалд сагс, волейбол, ширээний теннис, шатрын спортод сум, сумынхаа багт нэгдэж тоглож байгаа нь энэ жилийн наадмын онцлог гэж зохион байгуулагчид нь ярьж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ