МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Канадын элчин сайд Дэвид Спрулыг хүлээн авч уулзлаа
2019.05.24
Гадаад харилцаа

Канадын элчин сайд Дэвид Спрулыг хүлээн авч уулзлаа

Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Спрулыг хүлээн авч уулзлаа.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд уулзалтын эхэнд хоёр улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа 1996 оноос эхтэй бөгөөд өнгөрсөн хугацаанд энхийг дэмжих ажиллагаа, цэргийн сургалт, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар харилцан мэдээлэл солилцох зэрэг чиглэлээр хөгжиж ирснийг онцлов.

Түүнчлэн Канад улсын БХЯ-ны "Цэргийн сургалт, хамтын ажиллагааны хөтөлбөр"-ийн хүрээнд 2001 оноос хойш манай 250 гаруй цэргийн алба хаагч тус улсад цэргийн болон хэлний боловсролоо дээшлүүлсэн, Канад улсын Батлан хамгаалахын команд штабын коллеж, ажиллагааны офицерын дамжаа, англи, франц хэлний сургалт, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны дамжаануудад манай цэргийн алба хаагчид хамрагдаж байгаа нь Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах чадавхыг нэмэгдүүлэхэд оюуны үнэтэй дэмжлэг болж байгааг тодотгов.

Уулзалтын төгсгөлд талууд цаашид хоёр орны батлан хамгаалах салбарын удирдах бүрэлдэхүүний харилцан айлчлалыг зохион байгуулах, дээрх сургалт, дамжаанд цэргийн алба хаагчдыг үргэлжлүүлэн суралцуулах тухай ярилцлаа.

ШИНЭ МЭДЭЭ