2019.05.16
Эдийн засаг, Худалдаа

С.Бямбацогт: Бодлогын уялдаа холбоог хангах чиглэлд анхаарах хэрэгтэй байна

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.16/ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

"Бид жилийнхээ ажлыг сайн хэрэгжүүлэхийн тулд аль аль талдаа маш сайн анхаарах хэрэгтэй байна. Хүн босохдоо л хийх ажлаа төлөвлөн боддог. Түүнтэй адил улс ч богино, урт, дунд хугацаанд бодлого төлөвлөн салбар салбараар хийх ажлаа төлөвлөдөг.

Үндсэн чиглэл гэж мөрөөдлийн жагсаалт баталдаг. Гэтэл хэрэгждэггүй цаас гэж өнөөдөр бид шүүмжлээд сууж байна. Бодлогын баримт бичгийн уялдаа холбоо байхгүй болчихоод байна.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөрөө Засаглалын тогтвортой байдлыг бий болгоё. Тэгвэл бодлогын тогтвортой байдлыг яаж бий болгох вэ гэдэг асуудлаар Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулья.

Ганцхан асуудал ярья. Шахмал түлшний асуудал. Түүхий нүүрс нийслэлрүү оруулахгүй шахмал түлшээр хангана гэдэг. Гэтэл энэ компани нь хэрэглээгээ хангаж чадахгүй байх жишээтэй. Иймэрхүү бодлогын уялдаа холбоо сул байна."

ШИНЭ МЭДЭЭ