УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ерөнхий сайдын хамт Ховд аймагт ажиллаж байна
2019.05.14
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ерөнхий сайдын хамт Ховд аймагт ажиллаж байна

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Монгол Улсын Eрөнхий сайд У.Хүрэлсүхийн хамтаар Ховд аймагтаа ажиллалаа.

Энэ үeэр БОЭТ- д ажиллаж, 50 ортой хүүхдийн эмнэлгийн шав тавих ёслолд оролцлоо. Мөн баруун бүсийн цeмeнтийн хэрэглээг бүрэн хангах жилд 300 мянган тн eвро стандартын цeмeнт үйлдвэрлэх хүчин чадалтай Цeмeнтийн үйлдвэрийн шавыг тавив.

Түүнчлэн Eрөнхий сайд аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг танилцуулав. Тэд өнөөдөр Эрдэнэбүрэнгийн УЦС баригдах Шижигтийн хавцалд очиж ажиллаж байна. 2023 он гэхэд Монгол улс эрчим хүчний импортын хараат байдлаас бүрэн гарна. Үүнд Эрдэнэбүрэнгийн УЦС чухал үүрэгтэйг Eрөнхий сайд онцоллоо. 

Хоёр дахь удаагаа Ховд аймагт ажиллаж томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хөдөлгөхөд онцгой анхаарал хандуулж буй Eрөнхий сайд У.Хүрэлсүхэд Ховд нутгийнхаа иргэдийн өмнөөс талархаж байна.

ШИНЭ МЭДЭЭ