МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.05.09
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ

Манай улс хойд хөрштэйгөө ахан дүүсийн харилцаатай, найрамдалт улс гэдэг нь хүн төрөлхтний түүхэнд болсон олон үйл явдлаар гэрчлэгддэг.

Дэлхийн 2-р дайн болон Монгол, Оросын дайчин эрс Японы түрэмгийллийн эсрэг байлдсан Халх голын дайнд ялалт байгуулж, энх тайвныг тогтооход хоёр орны бат бөх харилцаа ялалтын үндэс болсон гэж үздэг. Нэгэн цагт Монгол, Оросын дайчин эрс эх орон, газар шороо, тусгаар тогтнолын төлөө амь биеэ хайрлалгүй тэмцсэн гавьяаг мөнхөлж, дурсгалын хөшөө босгосон байдаг. 1971 онд Зайсан толгойд зөвлөлтийн армийн дайчдад зориулж босгосон дурсгалт цогцолбор хоёр орны мөнхийн нөхөрлөл, дайчин эрсийн зүрх зоригийг илтгэж байдаг. Аугаа эх орны дайны ялалтын баярыг тэмдэглэдэг энэ өдөр Зайсан толгой дахь дайчдын хөшөө болон Зөвлөлтийн маршал  Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Цэцэг өргөх ёслолд Батлан хамгаалахын сайд Н. Энхболд, ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Азизов нарын хүмүүс, холбогдох албаныхан оролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ