2019.05.10
Эдийн засаг, Худалдаа
С.Бямбацогт: Бодлогын баримт бичгүүдийн уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй
УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжлэж байна. Хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж байна. Засгийн газар биелэлийг өнгөрсөн гуравдугаар сарын 29 өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
"УИХ-аас урт, дунд, богино хугацаанд бодлого боловсруулж гаргадаг. Түүний хэрэгжилтийг Засгийн газар ханган ажилладаг. Хяналт тавих, үр дүнг тооцох ажлыг УИХ-ын холбогдох байгууллага ажилладаг.
Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл бол Монгол Улсын 1 жилийн төлөвлөгөө. Харин үүний хэрэгжилт ямар байсныг бид одоо тооцож байна. Тэгвэл бодлогын баримт бичгийн хэрэгжилт ямар байна вэ? Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг баримт бичгүүдийн уялдаа холбоо хэр байсан бэ?
Үүнийгээ бид дүгнэж анхаарах ёстой. Уялдаа, бодлого төлөвлөлт хангалттай байсан эсэхийг хэлнэ үү? Хэн, ямар байгууллага үндсэн чиглэлийн биелэлтийг дүгнэж байна вэ?"
Түүний асуултанд ажлын хэсэг болон Монгол Улсын шадар сайд, Сангийн сайд нар хариуллаа.