2019.05.07
Орон нутгийн хөгжил
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Булган аймагт ажиллалаа
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өөрийн сонгогдсон тойрог болох Булган аймагт амралтын өдрүүдээр ажиллалаа.
Тэрээр Могод суманд очиж ажиллалаа. Энэ үеэр Могод сумын Засаг даргын тамгын газрын барилгын шавыг тавьж, эмнэлгийн засварын ажлын явцтай танилцлаа. Мөн нутгийн иргэдтэй уулзалт хийж, мэдээлэл өглөө.
УИХ-ын Ж.Бат-Эрдэнэ тойрогтоо ажиллах үеэр "Инээмсэглэл-эерэг хандлага-эрүүл мэнд 90" эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцлоо.
Тэрээр зөвлөгөөнд оролцож, УИХ, Засгийн газраас эрүүл мэндийн салбарт баримталж буй төрийн бодлого хийгээд хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгсөн бөгөөд ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд зогсож буй эмч, эмнэлгийн ажилтан, ажилчид даа амжилт хүссэн юм.
ШИНЭ МЭДЭЭ
Генетикийн нөөцийн тухай хууль батлагдлаа
2021.12.16
Булган аймгийн ЕБС-иудын захиралтай уулзлаа
2021.12.09
Ж.Бат-Эрдэнэ: Хууль будлиантай байж болохгүй
2021.12.02
Ахмадын өргөө ашиглалтад орлоо
2021.11.26