МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Орон нутгийн сургуулийн шинэчлэл” уулзалт зөвлөгөөн боллоо
2019.05.03
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

“Орон нутгийн сургуулийн шинэчлэл” уулзалт зөвлөгөөн боллоо

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын сургууль 2017 оноос Шинэ Монгол сургуультай хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд “ТОРГОН ХИЛ” хөтөлбөрийн дагуу Шинэ Монгол сургуулийн 11-р ангийн 150 орчим сурагчид Хөвсгөл сумын сургууль, хилийн заставтай танилцсан бол Хөвсгөл сумын сургуулийн бүх багш нар 2018 оны 11 дүгээр сард Шинэ Монгол сургуульд 3 хоногийн сургалтанд сууж туршлага судалжээ.

Энэхүү судалсан туршлагаа сургууль дээрээ 8 дэд хөтөлбөр болгон хэрэгжүүлсэн нь амжилттай болсон байна.

Иймд аймгийнхаа бүх 9 жилийн сургуулиудад дээрх түршлагаа түгээх зорилгоор 9 жилийн сургалттай Дорноговь аймгийн 10 сумын сургуулийн захирал, менежер, багш нарын төлөөллөөс бүрдсэн 60 гаруй хүн оролцсон уулзалт зөвлөгөөнийг 2019 оны 5 сарын 01-ний өдөр зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд сургуулиуд тус бүр өөрсдийн сайн туршлагаасаа хуваалцах бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилд ямар ямар хөтөлбөрийг нь нийтээрээ хэрэгжүүлэх вэ гэдэг нэгдсэн зөвлөмж гаргалаа.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан тус зөвлөгөөнийг дэмжиж ивээн тэтгэж байгаа бөгөөд зөвлөгөөнд оролцогчдод амжилт хүсч сургуулиудын үйл ажиллагааг дэмжиж 10 сургууль тус бүрт 1 сая төгрөгийн хандив өргөлөө.

Мөн Хөвсгөл сумын сургуулийн “Амжилтын эзэд” хөтөлбөрийн хүрээнд сурагчидтай уулзаж өөрийн амьдралын түүхийг хуваалцаж тэднийг урамшуулан ирээдүйн сурлага, хөдөлмөрт нь амжилт хүслээ.

Дэд хөтөлбөрүүдээс дурдвал:
  • Амжилтын баяр /Сурагчид өөрсдийгөө үнэлэн мэдсэн сурсан зүйлээрээ шалгалт өгөөд тэр нь 75% аас дээш үнэлэгдвэл амжилтын баяраа эцэг эхчуудтэйгээ тэмдэглэдэг/
  • Амжилтын эзэд /Аймгаас төрөн гарсан алдартнуудтай уулзаж үгийг нь сонсож, туршлага судлах зорилготой/
  • Гэрийн даалгавар - Гэрийн ажил /Бичиж, зурах юм өгөхгүйгээр гэрийнхээ ажлыг хийх даалгавар юм/
  • Нэг сурагч – Нэг дугуйлан /Сурагчийг тууштай байлгах, нэг зүйлд анхаарлаа хандуулж чадвартай болгох зорилготой/ 
  • Цайны цаг /Бүх сурагчид болон багш ажилтнууд цайнд орох/

ШИНЭ МЭДЭЭ