2019.05.02
Улстөр
С.Чинзориг: Ард түмний хүлээлт дээр томилогдсон гэдгээ хатуу ойлгож ажиллаарай
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.02/нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна.
АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын бүрэн эрхийн хугацаа 2017 оны 11 дүгээр сард дууссан хэмээн үзэж, Ерөнхийлөгч Х.Баттулга тус газрын шинэ дарга, дэд даргыг томилох саналаа хүргүүлсэн. АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайханыг томилох саналыг Ерөнхийлөгч ирүүлсэн бөгөөд нэр дэвшигчдийн ажил байдлын тодорхойлолтоор тус албан тушаалд томилогдох шаардлагыг бүрэн хангасан аж.