МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Эхийн алдар” I, II зэргийн одонг олгох хууль эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдлын талаар мэдээлэл сонслоо
2019.04.16
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

“Эхийн алдар” I, II зэргийн одонг олгох хууль эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдлын талаар мэдээлэл сонслоо

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2019.04.16/ гишүүдийн 56,2 хувийн ирцтэйгээр 11 цаг 43 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд “Эхийн алдар” I, II зэргийн одонг олгох хууль эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдлын талаар ирүүлсэн өргөдлийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл сонсохтой холбогдуулан Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлэлцэх гэж буй асуудлын талаар товч мэдээлэл хийв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авлаа. Тухайлбал, 4, 6 болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эх насан туршдаа улсаас халамжийн тэтгэмж хүртэх эрхтэй гэж заасан байдаг. Энэхүү тэтгэмжийг авч буй эсэх талаар тодрууллаа.

Ийнхүү УИХ-ын гишүүд асуулт асууж, тайлбар авсаны дараа үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Үүнд, нийгмийн халамжийг хавтгайруулах бус зорилтот бүлэгт олгох нь зүйтэй, мөн насан туршид нь олгодог 20 болон 40 мянган төгрөгийн хэмжээг өсгөж, тухайн хүүхэд 16 нас хүртэл нь олгодог байвал зүйтэй. Түүнчлэн, бага хуүхэд нь нэг нас хурэх хүгацаанд нас барсан хүүхдийг хүүхдийн тоонд оруулан тооцож одон олгох талаар гэсэн санал хэлж байв. Учир нь энэ тохиолдол амьдралд харьцангүй цөөн учир сайтар судалгаа, тооцоо хийх нь зүйтэй гэлээ.

Үргэлжлүүлэн Өргөдлийн байнгын хорооны 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэн, УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг тусгаж батлах нь зүйтэй гэсэн саналын томьёолол дэмжигдэв.

ШИНЭ МЭДЭЭ