МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
2019.04.12
Гадаад харилцаа

Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзан Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд хийх ажлуудаа тодотгож, удахгүй ОХУ-д болох Олон улсын аюулгүй байдлын Москвагийн бага хурлын талаар мэдээлэл солилцлоо.

Мөн ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзсан юм. Уулзалтын эхэнд Элчин сайд И.К.Азизов хошууч генерал А.Ганбатад ЗХЖШ-ын даргын албан тушаалд томилогдсонд баяр хүргээд, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааны талаар ярилцсан юм. Мөн удахгүй тохиох Халхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойн хүрээнд хоёр орны хамтран зохион байгуулах ажил, арга хэмжээний талаар ярилцлаа.

ШИНЭ МЭДЭЭ