2019.04.05
Эрүүл мэнд
Д.Сарангэрэл: 510 мянган хүнд улаанбурханы вакцин хийнэ
Хаврын улиралд хүний дархлаа суларч, элдэв халдварт өвчнөөр өвчлөмтгий болдог. Үүний нэг нь улаанбурхан. Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ямар ажил хийж байгааг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс тодрууллаа.
Тэрбээр “ДЭМБ-ын зөвлөж байгаагаар хүн амынхаа 40-45 хувийг томуу томуу төст өвчний вакцинд хамруулах шаардлагатай. Харин Улаанбурханы халдвар томуугаас зургаа дахин өндөр. Цаг алдаж эмчлүүлбэл хүүхдийн болон том хүний эрүү мэндэд эрсдэл учирдаг аюултай.
Монгол Улс 1974 оноос эхлэн улаанбурханы эсрэг дархлаажуулалт хийж байгаа. ДЭМБ болон ХӨСҮТ-тэй хамтран зохион байгуулсан судалгаагаар 8-20 насны иргэдийн дунд улаанбурханы дахлалын тогтолцоо 80 гаруй хувьтай байна. Үүнийг бага, халдвар авах эрсдэлтэйд тооцдог. Ийм насны 510 мянган хүн бий. Эдгээр хүнийг улаанбуханы эсрэг вакцинаар дархлаажвал 1.7 тэрбум төгрөг шаардлагатай юм.
Бид эдгээр хүмүүсийг дархлаажуулахын тулд Засгийн газарт хандахаасаа өмнө НҮБ-ын төрөлжсөн байгууллагад хандсан. Ингээд НҮБ-ын Хүн амын сан 510 мянган хүн тун вакциныг хандивлахаар болсон. Улаанбурханы вакциныг хоёр болон есөн сартайд нь хийхэд 15-20 жилийн дархлаа үүсдэг гэж үздэг. Тиймээс хандивын вакцин ирэнгүүт хүн амаа нэмэлт дархлаажуулалтад хамруулах ажил хийгдэнэ" гэлээ.
ШИНЭ МЭДЭЭ
БОАЖЯ 2020 оны онцлох ажлаа тайлагнаж байна
2020.12.30