Манхан, Мөст сумын малчдад өвс тэжээлийг гардууллаа
2019.03.12
Орон нутгийн хөгжил

Манхан, Мөст сумын малчдад өвс тэжээлийг гардууллаа

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын Ажлын алба Ховд аймгийн Манхан, Мөст, Алтай, Үeнч, Буянт сумдад ажиллаж байна.

Энэ үeэр хаваржилт хүндэрсэн Манхан, Мөст сумын малчдад улсын нөөцөөс хөнгөлөлттэй үнээр олгож буй өвс тэжээлийг гардууллаа.

Иргэдэд төсөл хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар сургалт хийж байна. Мөст сумын EБС-ийн нэг ангид иж бүрэн ширээ сандал өгчээ.

Мөн сумдын иргэдийн дунд ДЭЭЛТЭЙ МОНГОЛ цэнгүүн зохион байгуулж байгаа юм.

Түүнчлэн айл өрхүүдээр орж иргэдийн санал зөвлөмжийг сонсож байна. Энэ онд Манхан суманд цэвэр усны даралтат цамхаг, 100 хүүхдийн цэцэрлэг баригдах бол Мөст суманд EБС-ийн их засвар, Булган-Ховд чиглэлийн замтай холбогдох 24 км хатуу хучилттай авто замын ажил хийгдэнэ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын Ажлын албаныхан дараагийн очих газар нь Алтай, Буянт, Үeнч сум юм.

ШИНЭ МЭДЭЭ