2019.02.08
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Хан-Уул дүүргээс сонгогдсон гишүүд ахмадуудаа хүндэтгэн золголоо
Шинийн 4-ний билэгт сайн өдөр Хан-Уул дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд ахмадуудаа хүндэтгэн золгодог.
Энэ уламжлалын дагуу өнөөдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, дүүргийн засаг дарга Ж.Алдаржавхлан болон бусад удирдлагууд ахмадуудынхаа амар мэндийг эрэн золголоо. Ахмадууд ч жил бүр зохион байгуулагддаг арга хэмжээг хүлээдэг, сэтгэгдэл өндөртэй байгаагаа хэлсэн юм.
Энэ үеэр улиран өнгөрч байгаа нохой жилд дүүргийн хэмжээнд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлыг танилцуулсан. Тухайлбал Хан-Уул дүүрэгт өнгөрсөн онд 6 цэцэрлэг, 6 сургуулийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн.
Ахмадуудаа дэмжих үүднээс тус дүүргээс “Ахмадаа дээдэлье” арга хэмжээг зохион байгуулж байна. Мөн энэ онд ахмадууддаа зориулан сувиллын газар барих юм.
ШИНЭ МЭДЭЭ
БОАЖЯ 2020 оны онцлох ажлаа тайлагнаж байна
2020.12.30