2019.02.04
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
"Улсын аварга тариаланч" хамт олныг шагнав
XVII жарны “Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Их бүрдийн тохой” компанийн хамт олныг “Улсын аварга тариаланч” хэмээх эрхэм хүндтэй шагналаар шагнав.
Шагналын УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын Ажлын албанаас болон дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нар гардуулан өгсөн юм.
Тус компанийг үүсгэн байгуулсан Б.Баянмөнх нь 14 жил тасралтгүй тариалан эрхэлж байгаа бөгөөд байгуулан, өдгөө 90 га талбайд төмс хүнсний ногоо, чацаргана тариалан нийслэлчүүдээ хангаж байна. Тэрбээр тариалангийн талбайдаа усжуулалтын системийг бүрэн шийдсэн төдийгүй цаашид 2000 тоннын хүнсний ногооны зоорийг байгуулахаар зорин ажиллаж байгаа юм.
ШИНЭ МЭДЭЭ
УИХ-ын гишүүдийн Шинэ жилийн мэндчилгээ
2019.12.31
Өнөөдөр бол Монголын Уурхайчдын баярын өдөр
2019.12.25