МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тогтоолын төслийг баталлаа
2019.02.01
Гадаад харилцаа

Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тогтоолын төслийг баталлаа

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны төгсөлд  Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Уг төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд Төслийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцууллаа. 

Монгол Улсын гадаад харилцаа улам өргөжин хөгжихийн хэрээр хөрш орнуудтай худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг харилцан ашигтай салбаруудын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, мөн эдгээр улсад ажиллаж амьдарч, суралцаж буй иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиг үүргээ хэрэгцээт газарт нь үзүүлэх шаардлага тавигдаж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын худалдаа, эдийн засаг, банк санхүү, хөрөнгийн зах зээл, аялал жуулчлалын төв болсон, 700 орчим монгол оюутнууд суралцдаг Шанхай хотод Ерөнхий консулын газар нээх шаардлагатай байгааг сайд илтгэлдээ дурдав. 

Харин байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа. 

Төслийг УИХ-ын гишүүдийн олонхи дэмжсэнээр батлагдлаа. 

ШИНЭ МЭДЭЭ