2019.01.31
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Б.Саранчимэг: Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль хэрэгжиж байж төсөл үр дүнтэй болно

Өнөөдөр /2019.01.31/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газар, Мянганы сорилтын корпорациар төлөөлүүлэн АНУ-ын хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

"Манай улс АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай хамтран хэрэгжүүлэх 2 дахь компанкт гэрээг УИХ-аар батлах гэж байна. Энэ төсөл хүний амьдралын хамгийн гол хэрэглээ болох цэвэр ус, усан хангамжын тал дээр ийм төсөл хэрэгжих боломж олдож байгаа нь сайшаалтай. Үүний цаана Монгол Улсын Засгийн газар үүрэг хүлээж байна. Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хууль хэрэгжиж байж энэ төсөл хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Тиймээс энэ хуулийн намрын чуулганаар хэлэлцүүлэхээр оруулж ирнэ үү?

Мөн Өмнө нь хэрэгжиж байсан компакт гэрээний хэрэгжилтийн тайланг сонсомоор байна."

ШИНЭ МЭДЭЭ