МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Энхболд сайд аварга тариаланч, тариаланч хамт олны шагналыг гардууллаа
Улсын аварга тариаланч Баянчандмань сумын иргэн Батбаярын Базаррагчаа
2019.01.29
Орон нутгийн хөгжил

Н.Энхболд сайд аварга тариаланч, тариаланч хамт олны шагналыг гардууллаа

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тойрогтоо ажиллаж, Төв аймгийн Баянчандмань, Жаргалант, Борнуур сумаас төрсөн Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланчдын шагналыг гардуулж өглөө.

Энэ жил атар газар эзэмшсэний 60 жилийн ой тохиож байгаа үед салбартаа өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр өгөөжтэй техник технологийг бүтээлчээр нэвтрүүлж хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр хангах үйлсэд оруулсан хөдөлмөр зүтгэл, хуримтлуулсан туршлага, ажлын амжилтыг нь үнэлж Улсын аварга тариаланчаар  Баянчандмань сумын иргэн Батбаярын Базаррагчаа,  Жаргалант сумын иргэн Оригийн Батбаяр,  Жаргалант сумын Гомборагчаагийн Ганцэцэг  захиралтай  "Жаргалант-Өлзийт" ХХК, Борнуур сумын иргэн Рагчаагийн Мягмаржав нарыг тодруулсан  Засгийн газрын шагналыг гардууллаа.

Газар тариалангийн бүс нутаг болсон дээр сумдын иргэд эх орныхоо хүнсний хэрэглээний тодорхой хувийг хангаж байдаг хөдөлмөрч ард түмэн бөгөөд жил бүр аварга тариаланч, фермер тодордог уламжлалтай.

Улсын аварга тариаланч Борнуур сумын иргэн Рагчаагийн Мягмаржав

Улсын аварга тариаланч хамт олон Жаргалант сумын Гомборагчаагийн Ганцэцэг захиралтай "Жаргалант-Өлзийт" ХХК

Улсын аварга тариаланч Жаргалант сумын иргэн Оригийн Батбаяр

Шороон гахай жилийн босгон дээр тойргийнхоо сонгогчидтойгоо уулзаж намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль тогтоомж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаарх мэдээллийг өгч,  өндөр настангуудад хүндэтгэл үзүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ