2019.01.29
Улстөр
Ж.Эрдэнэбат: ЖДҮ-ийн сангаас зээл авсан албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн өмнөөс ард иргэдээсээ уучлал гуйж байна
Өнөөдөр /2019.01.29/ УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх талаарх тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Өнгөрсөн баасан гарагт буюу 1 сарын 25-нд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар 39 гишүүний гарын үсэг бүхий тогтоолын төслийг өргөн барьсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:
“Бид Монгол төрийн дархлааг унагасан ийм хуулийг батлаад үүнийхээ үр дүнг хараад сууж байна. Намын мөрийн хөтөлбөртөө Монгол төрийн дархлааг баталгаажуулна гэж амлаж сонгогдсон. Харин түүнийхээ эсрэг зүйлийг хийгээд сууж байгааг сануулья.
Ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхийн тулд Засгийн газрууд ажиллаж, ядуурлыг бууруулж, ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж амлаж, сонгогдсон. Гэтэл өнөөдөр бодсон зүйлээ болсон мэт ярьдаг популист улс төрчид ажил хийж, хөрөнгө үүсгэж, ажлын байр бий болгож байгаа бизнес эрхлэгчидрүүгээ дайрч байж яаж улс орноо хөгжүүлэх гэж байгаа юм бэ? Гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад хөрөнгө оруулахаас, үйлдвэрлэгчид маань үйлдвэрлэл явуулахаасаа айдаг болчихоод байна. Тэгээд яаж хөгжүүлэх гэж байгаа юм бэ?
Би ЖДҮ-ийн сангийн зээлийн журамд өөрчлөлт оруулж баялаг бүтээгчиддээ очих зээлийг банкаар дамжуулахгүй шууд 3%-иар олгодог болгоондоо ард иргэдээсээ уучлал хүсч байна. Энэ зээлийг ямар нэг банкны шалгуургүйгээр үйлдвэрлэгчид маань бага хүүтэй авч байгаасай гэсэндээ ингэж өөрчилсөн юм. харамсалтай нь албан тушаалтан, эрх мэдэлтэнүүд хувааж авна гэж бодоогүй юм. Би тэдний өмнөөс уучлал гуйж байна. Надад бүх материал нь байгаа.
Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш Монгол Улс 20 гаруй ерөнхий сайдын нүүр үзэж байна. Ерөнхий сайд нар ажиллах болгондоо дундаж хугацаа нь 1,4 жил байна. Би ч мөн адил. Өчигдөр Цензургүй сурвалжлага нэвтрүүлгээр М.Энхболд гэдэг хүн. Би энэ тавантолгойг зогсоосон. Үүнээс болж танхимын сайд нь танхимаа орхиод гарсан гэж байна лээ. Ж.Эрдэнэбат ерөнхий сайд байх үед энэ танхимаас энэ шийдвэрийг үргэлжлүүлнэ нэг ч шийдвэр гараагүй. Танхимын хурлаас нэг ч сайд хурлаа хаяж гарч явж үзээгүй юм шүү.”
ШИНЭ МЭДЭЭ
Сэлэнгэчүүдээ хүчээ нэгтгэе!
2020.06.22
Сэлэнгэ аймгийн Хушаат суманд ажиллалаа
2020.06.20
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэд ярьж байна
2020.06.16