МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.01.12
Улстөр

Ё.Баатарбилэг: Малын хулгай гаарсан байна

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ч.Улааныг томилох асуудлыг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг гишүүн хэд хэдэн асуулт асуулаа. 

Малын хулгай найгүй байна. Тэр дундаа зам дагуу малчдын. Хөдөө хээр пургон дотор нядалгааны цех шиг зүйл ажиллуулдаг болсон байна. Шинэ хуулиар хариуцлага суларч, энэ асуудал гаарсан байна. Та үүн дээр ямар байр суурьтай байгаагаа хэлээч.

Б.Батзориг сайдын үед аймгуудад ногоон тэжээл тарих ажлыг эхлүүлээд, нилээд идэвхтэй ажиллуулж байсан. Тэгэхээр энэ талд дээр хавраас бодлого гаргахад анхаарч ажиллаач. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

Мал эмнэлгийн Ерөнхий газар байгуулагдсан. Сая аймагтаа ажиллаж байхадаа мал эмнэлгээр орсон. Нилээд дотоод журам, зохицуулах асуудлууд байгаан байна лээ. 

ШИНЭ МЭДЭЭ