МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн А.Ундраагийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр хоёр дахь жилдээ зарлагдлаа
2019.01.08
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

УИХ-ын гишүүн А.Ундраагийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр хоёр дахь жилдээ зарлагдлаа

УИХ-ын гишүүн, физикийн ухааны доктор /Ph.D/ Агваанлувсангийн Ундраа санаачлан шинжлэх ухаан, боловсролыг дэмжих зорилгоор өнгөрсөн онд эхлүүлсэн “Идэр оюуны ундраа” аяны хүрээнд МУИС-ийн байгалийн шинжлэх ухааны салбарын 10 оюутанд нэрэмжит сургалт, судалгааны тэтгэлгээ олгосон билээ. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр хоёр дахь жилдээ, илүү өргөн хүрээнд зарлагдаж байна.

Тэрбээр МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбар /хими, физик, биологи, математик/-т суралцаж буй 10 оюутнаас гадна энэ жил ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуульд Мал аж ахуй, биотехнологийн чиглэлээр суралцаж буй 5 оюутан, нийт 15 оюутан тус бүрт нэг сая төгрөгийн тэтгэлэг олгохоор хамрах хүрээ нь өргөжиж буй юм.  

Даяаршлын эрин зуунд улс орнуудын нийгэм, эдийн засгийн өндөр хурдтай хөгжлийн түүчээ, хөдөлгүүр нь шинжлэх ухаан, технологи болж байна. Тийм ч үүднээс шинжлэх ухаан, технологид зарцуулах хөрөнгө, санхүүжилтийн хэмжээг эрс нэмэгдүүлэн, мэдлэгт суурилсан эдийн засаг уруу шилжиж, гол хөдөлгөгч хүч, манлайлагч нь чадварлаг боловсон хүчин, эрдэмтэн судлаачид хэмээн тодорхойлж байна.

Сүүлийн жилүүдэд манай улсад байгалийн шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, биотехнологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын тоо буурч, 1990-ээд оны өмнөх үетэй харьцуулбал суралцагсдын тоо цөөрсөн нь шинжлэх ухааны салбарыг дэмжих төрийн бодлого сул хэрэгжиж ирсний илрэл юм. 1942 онд дайны хүнд жилүүдэд сууриа тавьж эдүгээ найман жарныг угтаж буй Монголын шинжлэх ухааны салбарын хөгжлийг бэхжүүлэн бататгах үйлсэд залуу үеэ татан оролцуулах шаардлага бидэнд тулгарч байна. 

Манай улсын эдийн засгийн гол тулгуурын нэг хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбар юм. Уламжлалт нүүдлийн мал аж ахуйгаас эрчимжсэн мал аж ахуй руу шилжих явц хурдацтай хөгжиж байна. Эдийн засгийг солонгоруулах, уламжлалт нүүдлийн мал аж ахуй, эрчимжсэн мал ахуйг хослуулан хөгжүүлэхдээ шинжлэх ухааны хөгжил дэвшлийг дэмжих, малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлд биотехнологийн шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ үр дүнг нэвтрүүлэх, эрчимжүүлэх, энэхүү үйлсэд оюутан залуус, багш судлаачдын оролцоог нэмэгдүүлэх, тэднийг хөхиүлэн дэмжсэн төрийн бодлого чухал байна.

УИХ-ын гишүүн, доктор  А.Ундраа байгалийн шинжлэх ухаан, мал аж ахуй, биотехнологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад бодит дэмжлэг үзүүлэх, тэдний бүтээлч үйл ажиллагааг дэмжихээс гадна оюуны хөдөлмөрийн үнэ цэнэ, ач холбогдлыг онцлох, оюунлаг залуусын бүтээлч үйл ажиллагааг нийгэмд үнэлүүлэх зорилгоор энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүрээг өргөтгөн үргэлжлүүлж байна. Мөн онолын болон хэрэглээний шинжлэх ухааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, инженер бэлтгэх, энтрепренер буюу бүтээлч сэтгэлгээг хөхиүлэн дэмжихэд төр, хувийн сектор, хүмүүнлэгийн байгууллага, сан, хувь хүмүүсийг манлайлан оролцохыг уриалж байна.

Тэтгэлгийн сонгон шалгаруулалт 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс 3 дугаар сарын 1-нийг дуустал явагдана. 

 Дэлгэрэнгүй мэдээллийг: 

  • www.num.edu.mn, МУИС-ийн II байр, 216 тоот, Оюутан, төгсөгчийн хэлтэс. Утас 7707730-1514
  • www.muls.edu.mn   ХААИС, Мал аж ахуй, биотехнологийн сургууль, 23 тоот өрөө, захирлын туслах ажилтан Утас: 976-75107777-223; 976-11-341924;
  • www.undraa.mn

Нээлтийн үйл ажиллагаа:

  • МУИС-ийн тэтгэлэгт хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа МУИС-ийн төв байр 320 тоотод 2019 оны 1дүгээр сарын 7-нд 11:00 цагт болно.
  • ХААИС-ийн тэтгэлэгт хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа ХААИС-ийн Захиргааны төв байрны Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд 2019 оны 1 дүгээр сарын 8-нд 11:00 цагт болно.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0087
Controller Execution Time ( User Module / Page )  0.3675
Total Execution Time  0.3763
  GET DATA  
$_GET['id']   10562
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,762,864 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/57508
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0005   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10562' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10562' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 10562 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '10562'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '10562' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 10562 ORDER BY sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '10562' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '57508' 
0.3472   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 10562 OR `map`.`user_id` = 10562) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)