МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзлаа
2018.12.27
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзлаа

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дүүргийн Соёлын ордонд 1,2,3,12 дугаар хорооны иргэд сонгогчидтой тайлангийнхаа уулзалт хийлээ. 

Уулзалтанд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар 1,2,3,12 дугаар хороодын иргэдэд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, цаашид тухайн хороодод хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулан, иргэдийн санал бодлыг сонслоо.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл УИХ, ЗГ-ын бодлого шийдвэр болон тойрогтоо хийсэн ажлаа танилцуулж, иргэд сонгогчидынхоо асуултанд хариулт өгч ажиллалаа. 

Мөн Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Хан-Уул дүүрэгт 2018-2019 онд хэрэгжсэн Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтын мэдээлэл болон тус хороодод хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын явцыг танилцууллаа. 

Түүнчлэн улс орондоо олон жил идэвх, зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласан тус хороодын 30 гаруй иргэдийг шагнаж урамшуулснаар  уулзалт өндөрлөлөө. 

ШИНЭ МЭДЭЭ