Төв аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 94 жилийн ойн баярын хурал боллоо
Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97, Төв аймаг байгуулагдсаны түүхт 95, Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, Төрийн шагналт Гомбожавын Гомбосүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойн баярын хурал Зуунмод хотноо боллоо.
1921 оны Ардын хувьсгалын дараа засаг захиргааны хуваарийн өөрчлөлтөөр Халхын дөрвөн аймгийг ханы нэрээр нэрлэж байсныг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын 1923 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 38 дугаар тогтоолоор Түшээт хан аймгийг Богд хан уулын аймаг хэмээн нэрлэгдэх болсон. Монгол улсын Их хурлын 2003.01.02-ны өдрийн 01 тоот тогтоолоор Зуунмод хотыг “Төвийн бүсийн тулгуур төв”-өөр баталсан юм.
Энэ жилийн баяр наадмын онцлох үйл явдал нь Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2018 оны 37 дугаар тогтоолоор баталсан Бүрэн сумын уугуул Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Гомбожавын Гомбосүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойг Аймгийнхаа түүхт 95 жилийн ойтой хамтатган тэмдэглэж байгаа явдал юм.
95 жилийн ойн Баярын хуралд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БХЯ-ны сайд Н.Энхболд, Аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл тэргүүтэй удирдлагууд, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн агсны охин Г.Энхтайван болон иргэд, хөдөлмөрчид оролцлоо.
Энэ үеэр аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, хөгжлийн тэргүүлэх чиглэл болсон Хөдөө аж ахуй, Эдийн засаг, Нийгэм, Дэд бүтэц, Төр, захиргааны олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг Монгол улсын Төрийн дээд одон медаль, салбарын тэргүүн, аймгийн ИТХ, Засаг даргын шагналаар шагнаж урамшууллаа.
“Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор
- Цэрэнпилийн Рэнцэн /Зуунмод сумын ахмад настан/
“Алтан гадас одон”-оор
- Дэмбэрэлийн Минж /Зуунмод сумын ахмад настан/
- Тавхайн Цэгтмид /Зуунмод сумын 2 дугаар багийн ахмад настан/
- Дүгэржавын Батмөнх /Зуунмод сумын 2 дугаар багийн ахмад настан/
- Нацагдоржийн Амарбаясгалан /Зуунмод сумын ахмад настан/
- Адъяагийн Ганзориг /Зуунмод сумын 2 дугаар багийн ахмад настан/
- Ванганжилийн Цандмаа /Эрдэнэ сумын ахмад настан/
- Дамбадаржаагийн Амарсанаа /Зуунмод сумын “Ижил мод” сургалтын төвийн захирал/
- Цэрэндоржийн Алимантуяа /Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн/
- Лувсаншаравын Жалгүндулам /Заамар сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга/
- Дашдамбын Жигмид /Бүрэн сумын малчин/
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар
- Цэрэнгийн Банзрагчбаатар /Зуунмод сумын ахмад настан/
- Дунхоролын Болдбаатар /Төв АЗЗА ТӨХК-ний инженер/
“Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр
- Ерөөлтийн Дашзэвэг /Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын хөгжимчин, ахлагч/
“Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан” цол тэмдгээр
- Чүлтэмийн Чулуунцэцэг /Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн/
“Дайчин алдар-II медаль”-аар
- Т.Төмөрчөдөр /Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, цэргийн хошууч/
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Жуух бичиг”-ээр
- Ичинхорлоогийн Батсайхан /Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн/
Аймгийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр
- Дэндэвийн Чулуунбат /Зуунмод сумын Баруун Зуунмод багийн иргэн/
- Жамъянгийн Үүрийнцолмон /Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн Дэд хурандаа/
- Нямаагийн Баасан /Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын Тэргүүн ахлагч/
- Доёдын Цогтбаяр /Төв аймгийн бөхийн холбооны засуул/
- Алтангэрэлийн Хажидмаа /Аймгийн ЗДТГ-ын Архив, бичиг хэргийн эрхлэгч/
Аймгийн Засаг даргын “Хүндэт жуух бичиг”-ээр
- Гармаагийн Чинзориг /Төв аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн офицер, цагдаагийн дэслэгч/
- Тойгоогийн Дашням /Төв аймаг дахь Цагдаагийн газрын жолооч, цагдаагийн ахлах ахлагч/
- Рэнцэнхорлоогийн Гэрэл-Эрдэнэ /Аймгийн Прокурорын газрын бичиг хүргэгч/
- Цэдэнсодномын Нарантуяа /Аймгийн ЗДТГ-ын Бичээч-Оператор/
- Банзрагчийн Энхтүвшин /Аймгийн Статистикийн хэлтсийн мэргэжилтэн/
Мөн Элсэлтийн ерөнхий шалгалтанд Нийгмийн ухааны хичээлээр 800 оноо авсан “Хүмүүн цогцолбор” сургуулийн сурагч Э.Жаргалсайханыг аймгийн Засаг дарга шагнаж урамшууллаа.