МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БХ-ын сайд Н.Энхболд ахмадуудад хүндэтгэл үзүүллээ
2018.02.15
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

БХ-ын сайд Н.Энхболд ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

Билгийн тооллын 17дугаар жарны “Тийн унжлагат” хэмээх шороон Нохой жилийн  хаврын тэргүүн сарын сар шинийн  босгон дээр УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тойргийнхоо ахмадуудад хүндэтгэл үзүүллээ.

Чуулганы хуралдаан завсарласан энэ хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчдоо хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд тойрогтоо ажиллах үеэрээ өвөлжилт хүндэрсэн сумдад өвс хүргэсэн нь цагаа олсон ажил болсон гэдгийг орон нутгийн иргэд хэлж байлаа.

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд  Н.Энхболд тойргийнхоо ахмадуудыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ тэдэнд намрын чуулганы хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, санаачилсан хуулийн төсөл зэргээ тайлагналаа.

Иргэдтэй уулзахад  УИХ-аас батлагдсан хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн талаар  үнэн бодит мэдээлэл авлаа.

УИХ-ын гишүүд танхимдаа таарамж муутай телевизээр хэрүүл нь түлхүү гарч байгаа нь  харамсалтай. Мөн энэ байдал нь иргэдэд муу нөлөөтэй гэдгийг ч иргэд сануулсан байна. 

ШИНЭ МЭДЭЭ