2018.07.04
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
Н.Энхболд: Төр шашин хоёр тусдаа байх ёстой, гэгээнтэн гэж байхгүй
Монгол Улсын бүх цэргийн Гэгээнтэн, Их наран хутагт хэмээн өөрийгөө алдаршуулсан М.Базарсад гэгч орон нутгаар явж, цэрэг цагдаагийн байгууллагаар орж ном уншиж, нум сум харваж хур бороо оруулж байгаа гэх бичлэг, зураг соошл орчинд тарж олныг дургүйцлийг төрүүлсэн.
Цэрэг цагдаагийн албан хаагчдыг аюул ослоос авран хамгаалдаг, гэмт хэргийн гаралтыг бууруулах талаар ном уншиж, залбирдаг хэмээн өөрийгөө цоллосон М.Базарсад гэгч нь цэргийн гэгээнтэн ч бус ЗХЖШ болон БХЯ албан ёсоор огт урьж залаагүй гэдгийг Батлан хамгаалах яамны сайд Н.Энхболд мэдэгдлээ.
Тэрбээр, “Манайд бүх цэргийн хэрэг эрхлэх газрын гэгээнтэн байхгүй ээ. Хэвлэлээр тийм зүйл гарсан. Огт байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Шашины олон янзын урсгал байгаа. Дотроо олон янз байдаг. Харин төрийн байгууллага энэ бүхнээс ангид байх ёстой. Зохион байгуулалттайгаар, тушаалаар ийм арга хэмжээ зохион байгуулах боломжгүй. Хувь хүмүүс өөрсдөө шашин шүтэх, эс шүтэх эрх нь нээлттэй. Завхан аймгийн нэг цэргийн ангид сан тавих гэж очсон юм билээ. Зэвсэгт хүчний албан тушаалтнуудын зүгээс тушаалаар ийм зүйл огт хийгээгүй. Төр шашин хоёр тусдаа байх ёстой” гэв.
Хуулиар бол төрийн байгууллагад шашны сургалт зохион байгуулахыг хориглоно гэж заасан байдаг бөгөөд энэ заалтыг зөрчсөн Цагдаагийн болон цэрэг, зэвсэгт хүчний удирдлагуудад арга хэмжээ авчээ.
ШИНЭ МЭДЭЭ
Төрөлжүүлсэн цэргийн албыг бэхжүүлнэ
2019.10.31
БХ-ын сайд Н.Энхболд БНХАУ-д айлчилж байна
2019.10.21