МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.11.30
Улстөр

Ж.Бат-Эрдэнэ: Бүгд хариуцлагаа хүлээе

Өнөөдөр үдээс хойш /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

Бүгд сайхан ярьж байна. Ард түмэндээ хайртай, шинэчлэл хийе гэдэг энэ юмнуудаа боль. Шоуд хийхээ боль гэмээр байна. Шударга байя гэсэн бол шударга бай л даа. Ард түмнийхээ төлөө гэж байгаа бол ард түмнийхээ төлөө л бай л даа. Засгийн газар,УИХ-ын гишүүд, нам, намын УЗ бүгд ЖДҮдчихлээ. Ард түмэн юу хүлээгээд байгаа юм бэ? хариуцлага л хүсээд байна ш дээ.

Өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлт гэж том юм ярихгүй. Яг өнөөдөр тулгамдсан хариуцлага, ЖДҮ-ээ яръя. Өчнөөн олон ажилтай болох боломжийг бид өөрсдөө боочихсон байна шүү дээ. Сайд нартаа хариуцлага тооц. ЖДҮдсэн гишүүд юм бодох хэрэгтэй. Гишүүд ЖДҮ жижиг асуудал өөр том асуудал байгаа гээд байна. Үгүй энэ жижиг биш шүү энэ том асуудал. Жишгээ тогтоолгоод хариуцлагаа хүлээгээд ажлаа өгчих хэрэгтэй.

 

ШИНЭ МЭДЭЭ