2018.11.28
Улстөр
ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг санал хураалтад оролцуулахгүй байхыг шаардав
УИХ-ын нэр бүхий 27 гишүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах тухай албан бичгийг энэ сарын 19-нд өргөн барьсан. Дээрх гишүүдийн төлөөлөл өнөөдөр УИХ-ын дарга болон Аюулгүй байдлын байнгын хороо, Тусгай хяналтын дэд хорооны дарга нарт шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийв.