МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.11.19
Эдийн засаг, Худалдаа

Улсын Их Хурлын цаг

УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс бэлтгэдэг "УИХ-ын цаг" тойм хөтөлбөрийг хүргэе.

Өнгөрсөн долоо хоногт Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Тогтоолд санхүүгийн салбарыг дэмжих, тогтворжуулах, дунд хугацааны хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах зэрэг тодорхой заалтуудыг тусгасан байна. 

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр: Мөнгөний бодлогод орсон гол гол асуудлууд бол инфляцын түвшинг 2019 онд 8 хувьд барих, 2021 оноос 6 хувьд бууруулах зорилт тавигдсан. Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутгийн байгууллагуудын эрчимтэй хяналтанд байгаа. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх чиглэлд томоохон практик шинж чанартай олон арга хэмжээг авах шаардлагатай.  

ШИНЭ МЭДЭЭ