МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.11.15
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Зээлийн хүүг бууруулах боломж байгаа

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2018.11.15/ хуралдаан эхэллээ. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын зарим гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

“2019 оны мөнгөний бодлого нилээн сорилттой тулгарна. Их эрсдэл байна гэж ажлын хэсэг үзсэн.

1.    Мөнгө угаах терроризмтэй тэмцэж байгаа ажлаа идэвхтэй болгох шаардлага үүсч байгаа.

2.    Гадаад валютын нөөц 3 тэрбум орчим ам.доллар болсон. Нөөцийг нэмэгдүүлэх арга бол Алт худалдан авалт юм. 20 тонноор хязгаарлахгүй авах боломж бүрдсэн.

3.    Зээлийн хүүг бууруулах стратеги баталсан. Мөнгөний бодлогоос гадна төсвийн бодлоготой уялдан хэрэгжиж байж бууруулах боломжтой.

4.    Чанаргүй активын хэмжээг бууруулах шаардлагатай байгаа.

5.    Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах гэсэн шинэ нэр томьёо бий болсон. Энэ тал дээр Монголбанк түлхүү ажиллаж байгаа.

6.    СЗХ мөнгөний бодлогод шууд оролцохгүй ч эрх зүйн зохицуулалтыг сайжруулах нэн шаардлагатай байгаа юм.

2019 онд нилээд сорилт тулгарна гэж хэлсэн. Том гүрнүүдийн хооронд худалдааны дайн үүсч байна. 2020 оноос дэлхийн эдийн засагт хямрал үүсч мэдэх нөхцөл байна. 2021-2023 онд Монгол Улсын гадаад өрийн их төлөлтийн өдрүүд эхэлж байна. өмнө нь инфляцийг онилж байсан бол одоо ханшийг хавсран онилох шаардлага үүсч байна. Эдгээрийг мөнгөний бодлогодоо голлон тусгаж өгсөн.”

ШИНЭ МЭДЭЭ