С.Бямбацогт: ЖДҮХС-ийн зээлдэгчдийн асуудлаар гомдол ирвэл УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдана
2018.11.06
Улстөр

С.Бямбацогт: ЖДҮХС-ийн зээлдэгчдийн асуудлаар гомдол ирвэл УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдана

ЖДҮХС-аас нэр бүхий УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниуд зээл авсан нь баримтаар нотлогдсоор байна.

Эдгээр гишүүдийн үйлдэл нь ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл хэмээн иргэдийн шүүмжлэлийг дагуулж буй.

Тиймээс УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогтоос дээрх асуудлыг тус хорооны хурлаар хэлэлцэх эсэхийг тодрууллаа.

Тэрбээр "Энэ асуудлаар  Ёс зүйн дэд хороо хуралдах ёстой. Гэхдээ одоо Нийслэлийн прокурор, АТГ-аас шалгалт явуулж байгаа. Хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа асуудлаар Ёс зүйн дэд хороо давхар асуудал үүсгэхгүй. Тэгэхээр үндсэндээ асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаад дууссаны дараа гишүүний ёс зүйтэй холбоотой асуудлаар хуралдана.

Хууль хяналтын байгууллага шалгаад Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэхгүй гэсэн тохиолдолд бид ёс зүйн асуудал ярина. Гэхдээ Ёс зүйн дэд хороо өөрсдийн санаачлагаар хуралддаггүй.

УИХ-аас баталсан ёс зүйн дүрэмд тухайлсан иргэн, албан байгууллага Ёс зүйн дэд хороонд гомдол гаргасан тохиолдолд асуудал үүсгэдэг. Гомдол ирэхгүй бол хэлэлцэх эрх байхгүй" хэмээн тайлбарлалаа.

ШИНЭ МЭДЭЭ