2018.10.26
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Б.Баттөмөр: Татварын орлого бүрдүүлэлтээ анхаараарай
Өнөөдөр /2018.10.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар ЖДҮ-ийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Хуулийн төслийн талаар ЭЗБХ-ноос гаргасан санал тус бүрээр санал хураалт явуулж, гишүүд байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
“Татварын хөнгөлөлт үзүүлж, хувь хэмжээг багасгана гэдэг нь өрсөлдөөнийг дэмжиж байгаа нь цаг үеэ олжээ. Болгоомжлол байна.
-
ААНОАТ тушаадаг 93 мянган ААН байдгаас 91 мянга нь энэ хуульд хамаарч байна. Татварын шинэ хуулиар татварт ноогдох орлогын хэмжээ 6 тэрбумаас доош бол 10-аас доош орж байгаа. Тэгхэээр татварын орлого бүрдэлтэнд эрсдэл үүсэх эрсдэл бий.
-
Төрийн банк бий. Арилжааны банкуудтай өрсөлдөж үйл ажиллагаа явуулж байна. Энэ банкыг үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд үйл ажиллагааг нь чиглүүлмээр байна. Урт хугацаатай бага хүүтэй зээл олгодог болгомоор байна.
-
Сангийн яамнаас орж ирж байгаа татварын тайланд ЖДҮ эрхлэгч тайлангийн дүнгийн 90 хувийг буцааж өгнө гэсэн. ЖДҮ-ийн тухай хууль болон Татварын багш хууль яригдаж байгаа нэг цаг хугацаанд татварын тайлантай холбоотой асуудлыг нэг дор шийдэх нь зүйтэй”