МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Хөвсгөл Марафон-2018" 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа
"Хөвсгөл Марафон-2018" Тэмцээний хамгийн ахмад нь 78 настай М.Буянтогтох байлаа
2018.10.22
Орон нутгийн хөгжил

"Хөвсгөл Марафон-2018" 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймагт ажиллаж байна.

Түүний санаачлагаар иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх хүсэл, сонирхлыг нэмэгдүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, идэвхтэй амьдралын хэмнэлийг дадал болгох зорилгоор идэвхтэй хөдөлгөөн эрүүл мэнд уриан дор “Хөвсгөл марафон-2018” тэмцээнийг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Тэмцээний энэ жилийн онцлог нь АНУ-ын иргэн Sean, Jacob нар оролцсон бөгөөд хамгийн ахмад тамирчин 78 настай М.Буянтогтох гуай 2 дахь жилдээ “Хөвсгөл марафон-2018” тэмцээнд оролцож хүүхэд залуучуудад хөдөлгөөний ач тусыг таниулан сурталчилж байлаа.

Тус арга хэмжээ 16-25, 26-45, 46-аас дээш гэсэн насны ангилалд болж нас насны ангилалд эхний 5 байрыг шалгаруулж шагнаж урамшууллаа.

Б.Гантуяа

Эх сурвалж: http://khuvsguliinungu.mn/news/16/single/416  

ШИНЭ МЭДЭЭ