2018.10.18
Эдийн засаг, Худалдаа

Х.Нямбаатар: Ханш, нөөцөд нөлөөлж байгаа зүйлсийг хуульчилах хэрэгтэй

Өнөөдөр /2018.10.18/ УИХ-ын нэгсэн чуулганаар Төрөөс мөнгөний талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

“Төрөөс баримтлах мөнгөний бодлого хэлэлцэж байхад илүү нухацтай, улс төржсөн байдлаасаа ангижрах ёстой байна. Жил бүр л мөнгөний бодлого дээр нөөц, ханшаа ярьж байна. Эдгээрт нөлөөлж байгаа зүйлсээ Монголбанкны ерөнхийлөгч дугаарлаад хэлж байна. Тэгвэл эдгээр нөлөөллөө хуульчлаад өгөх хэрэгтэй байна. Бид гадагшаа гаргаж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ бүртгэлийг сайжруулж, валютын ханшаа хуульчлаад өгчихвөл ханш, нөөц зэргээ байнга яриад байх шаардлагагүй болно.”

 

ШИНЭ МЭДЭЭ