МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.10.18
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Өр бол Монгол улсын хөгжилд том эрсдэл үүсгэж байгаа. Цаашдаа үүсгэнэ

Өнөөдөр /2018.10.18/ УИХ-ын нэгсэн чуулганаар Төрөөс мөнгөний талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн.Б.Баттөмөр  зарим асуултыг Сангийн сайдаас асуусан юм. 

Тэрээр, нийгмийн даатгалд жил өгч буй татаасын хэмжээ жил бүр нэмэгдээд байгаа нь ямар учиртай юм? гэдгийг асуусан юм. Цаашдаа Монгол улс НДСангаа хэрхэн авч явах юм бэ?

Монголд НДШимтгэл өндөр байгаа нь албан бус, далд ЭЗ-рүү түлхээд байгаа юм шүү дээ. Татварын хуулиараа далд эдийн засгийг буруулна гэж байгаа хэрнээ НД үүний эсрэг байна. 

ОУВС-ийн мэдэгдэж байгаагаар Дэлхийн эдийн засагт том сорилтын жилүүд эхлэх тухай хэлсэн. Өрийн хямрал үүсэж магадгүй гэж байгаа. Манай Засгийн газрын өрийн 19.5 их наяд байгаа. Тэгэхээр өрийн менежементийг хэрхэн авч явах вэ? 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

Яагаад нийгмийн даатгалын шимтгэл өндөр байгаа вэ гэхээр нийгмийн даатгалын сан алдагдал ихтэй байгаа учраас юм. НД сан алдагдалтай байх тусмаа л НД шимтгэлийг бууруулах боломжгүй болчихоод байгаа юм. Тиймээс НДШ-тэй холбоотой хуулийн төсөл санаачлахдаа болгоомжтой байхгүй бол ажил хөдөлмөр эрхлэж байгаа хүмүүсийнхээ НДШимтгэлээр л бусад хүний тэтгэврийг өгч байгаа шүү дээ гэдгийг ойлгох хэрэгтэй

 Дараагаар нь Б.Баттөмөр гишүүн үг хэлсэн юм. 

Тэрээр энэ жилийн төсөв, төсвийн хүрээний төсөв өөдрөг, боломжийг ашиглах боломжийг хайсан болсон байна. Монгол улсын өр бол Монгол улсын хөгжилд том эрсдэл үүсгэж байгаа. Цаашдаа үүсгэнэ. Хэрэв өрөөс үүсэлтэй хямрал үүсвэл энэ Монгол улсад их хүнд тусна. 

ШИНЭ МЭДЭЭ